ДАШТ: Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ялав

ДАШТ: Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ялав

ДАШТ Япон улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр Монголоос гурван тамирчин өрсөлдөж байна. Тэднээс ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар эхний тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн. Манай бөх хоёрдугаар тойрогт Филиппиний Кэйсэй Наканог ялав. Г.Одбаяр удаах даваанд Египт, Узбекистаны бөхчүүдийн аль ялсантай нь өрсөлдөнө.