LIVE: Бурхан шашны цогцолборыг барихын тулд Богдхан уулыг ухжээ  

LIVE: Бурхан шашны цогцолборыг барихын тулд Богдхан уулыг ухжээ  

Богдхан уул, Хийморийн овооны ойролцоох уулыг тэгшилж барилгын ажлыг эхлүүлжээ. Энэ талаар иргэд “Богд уулыг ухаж барилга барих гэж байна” гэх шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд өрнүүлээд байгаа юм. Уг мэдээллийн мөрөөр бид тус газарт очиж доорх мэдээллийг бэлтгэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

Богд хан уулын оройг ухаж буй үйл явц

Биднийг очиход уулын оройг тэгшлэх ажил ид өрнөж байлаа. Энэ газраас доохон талд тус барилгын ажлын гүйцэтгэлийг хийж буй компанийн ажилчид байрлаж байв. Бид ажилчдын байрлаж буй гэрт очиж ерөнхий инженерээс мэдээлэл өгөхийг хүсэхэд тэрбээр “Уг газарт аялал жуулчлалын зориулалтаар ажиллах цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, хоёр дахь Зайсан болгоно. Эхний ээлжинд Цэцгийн эрхэт ловон бадамжунай бурханы хөшөөний барилгын ажлыг хийж дуусгана.

Бурханы хөшөөг байрлуулсны дараа орчны тохижилт үйлчилгээг хийнэ. Уг газарт аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалт хийхийг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газраас “Лувсанданзанравжаа” ТББ-д олгосон. Тус ТББ нь өөрийн хөрөнгөөр тус цогцолборыг барьж дуусгана. Барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Ард констракшн”, “Тулга проптийз” ХХК ажиллаж байна” гэсэн юм.

Цэцгэн эрхэт Ловон Бадамжунай бурханы хөшөөний төсөл

Цэцгэн эрхэт Ловон Бадамжунай бурханы хөшөөний төслийн явц

Харин цаашид үйл ажиллагааны менежментийг аль газраас хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тус цогцолборын үйл ажиллагаа эхэлснээр нийслэлийн иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэх бөгөөд Мишээл экспотой холбогдсон дүүжин гүүрээр аялж болно гэх тайлбарыг гүйцэтгэгч компанийн ажилчид өгсөн юм.

Уг бүтээн байгуулалтыг нийт хоёр га газарт барьж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж.

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ын цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах аж. 

Цэцгэн эрхэт Ловон Бадамжунай бурханы хөшөөний төслийн загвар

 
Хийморийн овооны урдхан талд тус цогцолбор баригдана