ЗГ-ЫН ХУРАЛ: Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр АТГ-д шалгагдаж буй  Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө

ЗГ-ЫН ХУРАЛ: Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр АТГ-д шалгагдаж буй Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээллийг бид өнгөрсөн сарын 26-ны өдөр /2021.08.26/ олон нийтэд хүргэсэн. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдөр /2021.09.15/-ийн хуралдаанаар Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Ц.Ганхүүгийн оронд газар олголтын ажлыг цахимжуулж ил, тод болгох шуурхай ажиллах боловсон хүчнийг томилох үүргийг өгчээ. 

Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж буй юм. Мөн Ц.Ганхүү нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихтай харшлах бөгөөд барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлдөг байж болзошгүй гэж үзэн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгаж байна.