Э.Цэндбаатарын асуудал намжаагүй байхад дахин хоёр тамирчин зодолдов

Э.Цэндбаатарын асуудал намжаагүй байхад дахин хоёр тамирчин зодолдов

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хамгийн эрэлттэй сэдэв бол МУГТ Э.Цэндбаатар зодооны асуудлаас болж Монголын боксын холбооноос хөөгдөж, ДАШТ-д орж чадахааргүй болсон үйл явдал байсан. 

Тэгвэл мөн өнгөрсөн бямба гарагт /2021.09.18/ “Ширэн бээлий клуб”, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага болон МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар нэгэн баарны гадна хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба З.Шинэчагтага нь Н.Төгсцогтыг нэлээдгүй зодсон" гэсэн байна.

Энэхүү үйл явдал иргэдийн нэлээдгүй бухимдуулж байгаа төдийгүй, энэ мэт үйлдэл гаргаж буй явдал нь тамирчдын цаашдын амжилтанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Э.Цэндбаатарын асуудлаас сургамж аваагүй нь харагдаж байна гэж цахим орчинд шүүмжилжээ.