Завхан аймагт үхсэн 1521 шувуудаас гоц халдварт өвчний нян илрээгүй гэв

Завхан аймагт үхсэн 1521 шувуудаас гоц халдварт өвчний нян илрээгүй гэв

Өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Онц багийн Бага нуур хэмээх газарт нуурын усанд шувууд олноор үхсэн байдалтай олдсон. Нийт цахлай, галуу, алаг нугас тэргүүтэн 16 зүйлийн 1521 шувууны цогцсын устгалд оруулаад буй.

Есдүгээр сарын 1-нээс эхлэн тус аймгийн Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газар хамтран шувуудын үхсэн шалтгааныг тогтоохоор судалгаа, шинжилгээний ажил явуулж байна.

Нуурын ус, болон хөрс хийгээд шувуудын цогцосноос дээж авч УМЭАЦТЛ-д илгээхэд, урьдчилсан шинжилгээгээр ямар нэг гоц халдварт өвчний нян илрээгүй гэв.

Ийм учир эсийн дээж ургуулах туршилт явуулж буй бөгөөд, үүний хариу 72 цагийн дараа гарах ажээ.