Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж гүтгэсэн гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаагийн байгууллагад хандаж зөрчлийн хуулиар торгох шийтгэл оногдуулсан.

Тус хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас болох тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдээллэсэн байна. Эл хэрэг намжаагүй байхад түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө дахин зөрчлийн хэрэг үүсгээд буй.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан билээ.