Даншиг наадам МАРГААШ Цэнгэлдэх хүрээлэнд болно

Даншиг наадам МАРГААШ Цэнгэлдэх хүрээлэнд болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.  Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт болдог байсан билээ.

Энэ жилийн  наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож  болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ.  Мөн 256 бөхийн барилдаан болох аж.

Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ  наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож  есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон юм.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө