Цагаан ямааны ноолуур 122 мянган төгрөгийн үнэтэй байна

Цагаан ямааны ноолуур 122 мянган төгрөгийн үнэтэй байна

Ямааны цагаан ноолуур Архангай аймагт кг нь 122 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэтэй байна. Тэгвэл хамгийн бага үнэтэй нь Дорнод аймагт 80 мянган төгрөг байгаа юм. Бусад аймагт ноолуур 100-120 мянган төгрөг байгаа аж.

Харин бусад түүхий эдийн үнийг мэдээлбэл хонины нэхий Хэнтий аймагт хамгийн их буюу ширхэг нь хоёр мянган төгрөг, бусад аймагт 500-1500 төгрөг. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ: нийслэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу ширхэг нь 42 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 25-41.3 мянган төгрөгийн үнэтэй байна.

Адууны шир Баянхонгор аймагт хамгийн бага буюу гурван мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг. Үхрийн шир нийслэл Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт гурван мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн бага үнэ болж байна. Үхрийн шир бусад аймагт 5-12 мянган төгрөгийн үнэтэй байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр Дархан-Уул аймагт эр хонь хамгийн их буюу 192.5 мянган төгрөг, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 120 мянган төгрөгийн үнэтэй байна.