БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён хариуцлагагүй ажилласан намынхаа даргыг МОНГОЛЧУУДТАЙ харьцуулав

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён хариуцлагагүй ажилласан намынхаа даргыг МОНГОЛЧУУДТАЙ харьцуулав

БНСУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён өчигдөр/2021.11.18/ нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын бүхий л асуудалд шуурхай хариу өгөх ажлын хэсэг байгуулахаа мэдэгджээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө намынхаа хуучин даргыг Монголын морин цэрэгтэй харьцуулсан үг хэлснийг тус улсын хэвлэлүүд онцолжээ. 

ЛИ ЖЭ МЁН “МОНГОЛЫН МОРИН ЦЭРЭГ ШИГ БАЙСАН БОЛ БҮХ ЗҮЙЛ ӨӨР БАЙХ БАЙЛАА”

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён пүрэв гараг/2021.11.18/-т нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гэх мэт янз бүрийн салбарт тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах ажлын хэсэг бүхий стратегийн бүлгийг томилохоо мэдэгдлээ.  

Ажлын хэсэг хараахан томилогдоогүй байгаа өмнөх намын даргатай холбоотой шуугиан намжаагүй байгаа тул Ли тусдаа нэгж байгуулж, үйл явцыг түргэсгэхээр шийдсэн бололтой. Нэр дэвшигч Ли одоо үүргээ гүйцэтгэж буй намын даргыг “Ромын легион”/Ромын иргэдээс бүрддэг, эртний Ромын армийн үндсэн нэгж/-той зүйрлэж, урам хугарсан гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр “Өмнөх дарга шуурхай арга хэмжээ авч чадсангүй. “Ромын легион” мэт л гэрээсээ гараад тулаандаа бэлдсээр байсан. Гэтэл Монголын морин цэрэг байсан бол аль хэдийн гараад өрсөлдөгч рүүгээ довтолж, эзэлчих байсан. Бид хурдан ажиллах хэрэгтэй байна” гэв.

Өмнөх сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн "Гванхёнчаны баг", мөн Ерөнхийлөгч Рогийн/БНСУ-ын 16 дахь ерөнхийлөгч/ "Гэумгангийн баг" гэж нэрлэгддэг ажлын хэсгүүд анхан шатны сонгуулийн үйл явц эхэлснээс хойш стратеги боловсруулж, нийгэмд чиглэсэн хариу арга хэмжээнүүдийг шуурхай авч, чадварлаг ажилласан. Мөн тус ажлын хэсгүүд Мүн Жэ Ин, Ро нарыг ерөнхийлөгчөөр сонгогдоход томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно

Эх сурвалж: News1, Nocutnews