Уяачид морь сонирхогчдын дунд 1000 долларын бооцоот уралдаан хэмээн алдаршсан “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уламжлалт уралдаан өнөөдөр /2024.05.03/ Төв аймгийн Баян сумын нутагт болж байна.
Энэхүү уралдааны тэргүүн магнайд МУТМУ Намжилцэрэнгийн Даш-Өлзий гуайн Хараацай хүрэн азарганы төл Завхан аймгийн Яруу сумын харъяат Тод манлай уяач Д.Дагвадоржийн сартай зээрд даага хурдалж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат аймгийн алдарт уяач Ж.Намнанбэлчирийн сартай халтар даага, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын халтар даага хурдалж, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Д.Гомбосүрэнгийн хул даага, Төв аймгийн Борнуур сумын Ц.Нарангэрэлийн халзан даага айргийн тавд тус тус хурдаллаа. Мөн О.Бүлдсүхийн хээр даага зургаа, Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн хээр даага долоод хурдалж, наадамчин олноо баясгажээ.
ҮЗЭХ: