Хүүхдийн паркийн хажууд шинээр тохижуулж буй олон нийтийн соёл амралтын хүрээлэнг ирэх сард нээнэ

Хүүхдийн паркийн хажууд шинээр тохижуулж буй олон нийтийн соёл амралтын хүрээлэнг ирэх сард нээнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га талбайг "Рио Тинто Монгол" ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж буй.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар тус орчмын хатуу дэд бүтцийн ажлыг дуусгаж, цэцэрлэгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа бөгөөд зургаадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Мөн үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгчид цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн нэрлэх талаар иргэд олон нийтээс нээлттэй санал авч эхэлсэн байна. Уг саналд хүн бүр нэг удаа санал өгөх эрхтэй бөгөөд энэ сарын 17-нийг дуустал хүлээн авна. Улмаар хуулийн дагуу санал болгосон нэрсийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм.