Нигер улсын иргэнийг хар тамхи, халдварт өвчин тараасан хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ

Нигер улсын иргэнийг хар тамхи, халдварт өвчин тараасан хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ оны нэгдүгээр сарын 28 ны өдөр манай улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулсан байдаг.

Тэгвэл тус иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Харин өнөөдөр шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

Мөн түүний бэлгийн замын халдварт өвчин монгол улсын иргэдэд санаатай таарсан хэрэгт давхар буруутгасан байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө