Өмнөговь аймагт тэмээний уралдаан болж байна

Өмнөговь аймагт тэмээний уралдаан болж байна

Өмнөговь аймагийн Даланзадгад "Тэмээний уралдаан-2021" тайлаг тэмээний уралдаанаар арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулж буй энэхүү уралдаанд тус аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчин, малчид оролцож байна. Өнөөдрийн уралдаанд 35 орчим тайлаг тэмээг уралдуулахаар бүртгүүлжээ. Арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр тайлагны уралдаанаас гадна тэмээтэй буухиа болно.Харин маргааш атан тэмээ болон ботгоны уралдааныг явуулна. Мөн энэ өдөр гоё тэмээтэй, сайхан хос шалгаруулах юм.  Дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сургийг хамгаалах, өсгөн үржүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ, "Тэмээн соёл  уралдааны холбоо" ТББ хамтран уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.