Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ЭМЯ-нд хүргэхээр болжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ЭМЯ-нд хүргэхээр болжээ

Өнөөдөр /2021.11.25/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байгаа билээ.

Тус хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин сайжирснаар даатгуулагч иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, салбарын хүний нөөц чадавхжих зэрэг олон эерэг үр дүнгүүд гарахыг зөвлөлийн гишүүд энэ үеэр онцолсон аж.

Одоогоор “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Даргын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөгөөг тусган хуулийн төслийн саналыг эцэслэн боловсруулж Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг үүрэг болгосон гэжээ.