ВИДЕО: Марракеш нэртэй ямаа 21 мянган ам.доллараар зарагджээ

ВИДЕО: Марракеш нэртэй ямаа 21 мянган ам.доллараар зарагджээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн баруун хэсэгт орших Кобар хотод Марракеш нэртэй ямааг 21 мянган ам.доллар/59 сая төгрөг/-аар худалджээ. Ямааг анх 12 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж байсан ч тийнхүү дээд рекордыг эвдсэн байна. 

Эндрю Мозели гэх эр ямааг худалдан авсан бөгөөд “миний худалдаж авсан ямаа сайн үүлдрийнх. Үржүүлгэд оруулж маш олон үр төлийг авна” гэжээ. 

Өнгөрсөн сард Брок гэх эр нэгэн ямааг 9 мянган ам.доллараар худалдан авч, дээд амжилтыг эзэмшиж байсан аж.

Эх сурвалж: Guardian