СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 53 настай эрэгтэйн нүүр түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 53 настай эрэгтэйн нүүр түлэгджээ

Өчигдөр /2022.01.09/ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:33 цагт цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн О-ын 5х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан байна. Тус галд оршин суугч иргэн О/53 настай, эрэгтэй/ нүүр хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.