LIVE: АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд эсэргүүцлийн лоозонтой оролцож байна

LIVE: АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд эсэргүүцлийн лоозонтой оролцож байна

УИХ-ын баасан гаригийн /2022.01.14/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлж байна. Тэд Ардчилсан намын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж, Н.Ганибалыг томилсон тогтоолыг УИХ дээр хүлээн авч албажуулан, албан ёсоор зарлахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсч буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Бүлгийн дотоод асуудалд би оролцохгүй" гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа юм.  Тиймээс АН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанд "УИХ-ын дарга хуулиа биелүүлэх үүрэгтэй. УИХ-ын дарга дарангуйллын төлөөлөл биш. Ардчиллаа хамгаалъя" зэрэг эсэргүүцлийн лоозонтой оролцож байна. 

ҮЗЭХ: