Гурван жилийн хорих ял сонссон Д.Сүндий давж заалдахаар ГОМДОЛ гаргажээ

Гурван жилийн хорих ял сонссон Д.Сүндий давж заалдахаар ГОМДОЛ гаргажээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий давж заалдахаар гомдол гаргажээ.

Тодруулбал, “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Шүүхээс

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5. жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14,000,000 төгрөгөөр торгох ялаар,
  • Шүүгдэгч Г.Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар,
  • Шүүгдэгч Т.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар,Мөн Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг.
Хэргийг талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байсан юм. 
 
Тэгвэл Д.Сүндий нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. 
 
Одоогоор Давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байгаа аж.