LIVE: С.Батболд, С.Амарсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашигласан шалтгаанаар АТГ-т гомдол хүргүүлнэ гэв

LIVE: С.Батболд, С.Амарсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашигласан шалтгаанаар АТГ-т гомдол хүргүүлнэ гэв

Өнөөдөр /2022.01.17/ "Гэр хороолол" хөдөлгөөнөөс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний төлөөлөл, "МАН-ынхан засгийн эрх авсан даруйдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. 2010,2012 оны үед иргэдийн амьдарч буй гэр хорооллын иргэдийн газрыг засаг захиргаа үнэ тогтоож, дээрэмдэж авч байсан. Метр кв-ын 50 мянган төгрөгөөр аваад 2 сая гаруй төгрөгөөр зарж байсан юм. Ард иргэдийн өмчийг дээрэмдэж, мөлжиж байсан. Энэ зүйлийг Э.Бат-Үүл гэдэг хүн зогсоож, гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байсан ч С.Батболд, С.Амарсайхан гэдэг хүмүү эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус төлөвлөлтийг зогсоосон. Иймд бид АТГ-т шалгуулхаар гомдол хүргүүлж байна" гэв.

ҮЗЭХ: