Францад Монголын гурван иргэн залилуулжээ

Францад Монголын гурван иргэн залилуулжээ

Фейсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан, банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон тул хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө