SOS: Вакцинд хамрагдаагүй бүлэг болох 0-11 насны хүүхдүүд Омикроноор өвдөж байна

SOS: Вакцинд хамрагдаагүй бүлэг болох 0-11 насны хүүхдүүд Омикроноор өвдөж байна

ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн эмч “Омикроноор өвдсөн иргэдийн эмнэл зүйд илэрч буй нийтлэг шинжүүдийг авч үзвэл амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг шинж тэмдгүүд давамгай илэрч байна. Тодруулбал, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, халуурах шинжүүд давамгай ажиглагдаж байна. Харин шууд уушгины хатгаа болж амьсгалын дутагдалд орох нь өмнөх хувилбарыг бодоход харьцангуй бага.

Нэн хүнд ангилалд орж буй иргэдийн хамгийн их буюу 30 орчим хувь нь зүрх судасны өвчтэй хүмүүс байна. Дараа нь чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй, суурь эмгэгтэй, таргалалттай хүмүүс хүндээр өвдөж байна. Өмнөх хувилбартай харьцуулахад хүүхдүүд илүү шинж тэмдэгтэй өвчилж байна. Одоо халдвар авсан хүмүүсийн 21 орчим хувь нь хүүхэд байна. Хүүхэд дундаа 0-11 насны буюу вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүд өвдөж байна. Гэхдээ хатгаа болж, хүндэрч буй тохиолдол харьцангуй бага, эмнэл зүйн хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрч байна” гэв.