Архидан согтуурсан үедээ бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Архидан согтуурсан үедээ бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Энэ сарын 25 /2022.01.25/-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л нь архидан согтуурсан үедээ хоёр настай охиноо хүчирхийлсэн гэх хэрэг хуулийн байгууллага иржээ. Тус хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа хийж байгаа гэв.

Иймд иргэдийг архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулж хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, тэдний дэргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.