Энэ сарын 29-нд нийслэлийн МАН-ын хурал болж Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Энэ сарын 29-нд нийслэлийн МАН-ын хурал болж Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Энэ амралтын өдөр буюу 29-нд /2022.01.29/ нийслэлийн МАН-ын хурал болж аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж. 

Тодруулбал, эх сурвалжийн мэдээллээр энэ удаагийн хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъябазарыг улираан томилох, дэд дарга н.Батзулыг ч мөн улираан томилуулахаар тохиролцжээ. Харин энэ удаад МАХН-аас 50 орчим гишүүн нийслэлийн МАН-д орж ирэх бөгөөд нэг дэд даргад томилохоор ярилцаж буй аж. Мөн аймаг, дүүргийн намын дарга нарыг шинэчлэх юм байна. Д.Сумъяабазарын хувьд 2018 онд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож байв.