Хилийн цэргийн 0146-р ангийн дарга нар ажилтнаа бүлэглэн хүчинджээ

Хилийн цэргийн 0146-р ангийн дарга нар ажилтнаа бүлэглэн хүчинджээ

Сүүлийн үед цагдаагийн байгууллагын алба хаагч, дарга  нартай холбоотой олон гэмт хэргийн болон албан тушаалаа ашигласан гэх зэрэг мэдээллүүд тарж байгаа билээ.

Харин бидний энэ удаагийн хүргэж байгаа мэдээлэл мөн л хуулийн байгууллагын дарга нартай холбоотой жигшүүрт хэрэг юм. Учир нь хилийн цэргийн жижүүрийн ахлах ажилтай хоёр дарга ажилтан эмэгтэйгээ бүлэглэн гурван жилийн турш хүчирхийлж байсан жигшүүрт хэрэг хохирогчийн мэдүүлгээр ил болжээ. Уг хэргийн талаарх мэдээлэл энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрах цэргийн ангийн хоёр дарга бүлэглэн удаа дараа ажилтан эмэгтэйг хүчирхийлдэг байжээ. Тус суманд байрлах жижүүрийн офицер албан тушаалтай, ахмад 31 настай М нь  эрэгтэй ахмад 29 настай Б-тэй хамтран тус ангид үүрэг гүйцэтгэж ажилладаг 29 настай эмэгтэйг хүчирхийлж удаа дараа бэлгийн дур хүслээ бүлэглэн хангаж байжээ. 

Тухайн хэргийг хохирогч өөрийн биеэр Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган ирсэн бөгөөд өмнө нь нэг  ч удаа хуулийн байгууллагад хандалгүй нуун дарж байсан аж.

Хохирогч эмэгтэй тухайн цэргийн ангид 2017 оноос хойш ажилллаж байгаа ба түүнийг ажилд орсон цагаас нь эхлэн тэд удаа дараа бүлэглэн хүчирхийлдэг байж. Энэ байдлаа жижүүрийн ахлах дарга нар нь хохирогч эмэгтэйг хэл амаар доромжилж, дарамталдаг, ажлаас хална хэмээдэг байсан учраас өнөөдрийн хүртэл цагдаагийн байгууллагад хандаагүй юм байна.

Дээрх хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлжээ.