“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дөрвөн албан тушаалтныг баривчилжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дөрвөн албан тушаалтныг баривчилжээ

Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн орой Тагнуулын Ерөнхий газраас баривчилжээ. Түүнийг баривчлах үеэр ажлын байранд нь нэгжлэг хийж улмаар гурван ч ажилтныг хорьсон байна.

Тодруулбал, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ажилтан н.Эрдэнэбат, орлогч дарга О.Болдсайхан, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболд нарыг Тагнуулын Ерөнхий газраас барьж саатуулсан. Харин орлогч дарга Ж.Батболдыг тэр өдрийн орой байцаалт аваад Ж.Пунцагын хамтаар сулласан байна.