Н.Цэрэнбат: Сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй

Н.Цэрэнбат: Сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэх болсон. Энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаж Улаанбаатар хотын өрх бүрт ирэх сарын 1 ны өдөр гэхэд “Угаарын хий мэдрэх” төхөөрөмжийг үнэгүй тараах шийдвэр гаргасан байна.

Энэ тухай БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийж, иргэд амиа алдсанд гүнээ харамсаж байна. Иргэдийн зуухны битүүмжлэл, зуухны стандарт муу байгаа нь нөлөөлж байна. Засгийн газар сайжруулсан түлшээр хангах ажлаа зогсоохгүй. Ирэх сарын 1 ны өдөр гэхэд Улаанбаатар өрхүүдэд үнэ төлбөргүй “Угаарын хий мэдрэгч” төхөөрөмж суурилуулах шийдвэр гаргасан гэсэн юм.