Н.Түвшинбаяр аваргын нэр, зургийг ашиглан худал мэдээлэл тараажээ

Н.Түвшинбаяр аваргын нэр, зургийг ашиглан худал мэдээлэл тараажээ

Сүүлийн үед олны танил эрхмүүдийн нэр, зургийг ашиглан хуурамч хаяг нээн, лайкныхаа тоог өсгөх гэсэн увайгүй үйлдэл гарах нь ихэссэн. Тэгвэл ийм явуурүй арга хэрэглэгчид Н.Түвшинбаяр аваргын нэр, зургийг ашиглаж, хуурамч мэдээлэл тараажээ.

Аваргынх хэд хоногийн өмнө бүл нэмж, тав дахь хүүхдээ өлгийн авсан. Гэмт хэрэгтнүүд үүнийг нь ашиглан доорх худал мэдээллийг тараан, Н.Түвшинбаяр аварга таван айлд тус бүрт сая төгрөг өгөхөөр болсон мэтээр бичжээ.

Н.Түвшинбаяр аварга дээрх хуурамч хаягийг хаалган, хуулийн байгууллагад ханджээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө