Дорноговь аймагт нүүрсний уурхайн нүхэнд нэг хүн унаж нас барав

Дорноговь аймагт нүүрсний уурхайн нүхэнд нэг хүн унаж нас барав

Аравдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт байрлах нүүрсний уурхайд нэг хүн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Нүүрсний уурхайд ухаж байсан нүх рүү хүн унаж нас барсан дуудлага мэдээлэл тухайн өдрийн 07:55 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 38 настай эрэгтэй Э нь том оврын нүх ухдаг машин /дамп/ жолоодож байгаад ухсан нүх буюу отвол руу унаж нас барсан байжээ. Уг хэргийг шалгаж байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө