Монгол орныг даадаг “Очирваань” бурхны дүрийг Даншиг наадмын үеэр зална гэжээ

Монгол орныг даадаг “Очирваань” бурхны дүрийг Даншиг наадмын үеэр зална гэжээ

Энэ сарын 6,7 /2022.08.06, 07/-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг мэдээлэл өгчээ. 

Тодуулбал, шашин соёлын наадмын үеэр “Очирваань” бурхны дүрийг залж, тахих аж. Очирваань бурхныг тахихад 500 гаруй лам ном хурж, мөн бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог ажээ. Харин “Очирваань” бурхан нь Монгол орныг даасан бурхан гэж тэрээр тодотгожээ.