Б.Батцэцэг: Орос Монголын цэргийн сургуулилт хоёр орны ЗГ-ын хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа

Б.Батцэцэг: Орос Монголын цэргийн сургуулилт хоёр орны ЗГ-ын хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлаа. Айлчлалын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сингапурын тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллахаар болсон" гэдгийг дуулгалаа. 

Уг мэдээллийн үеэр тэрбээр Орос, Монголын хамтарсан хээрийн сургуулилалтын асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. 

Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг "Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж ирж байгаа. Саяхан АНУ-тай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний "Сэлэнгэ" хээрийн сургуулилалт жил бүр зохион байгуулагддаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг. Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм" гэлээ.