ТОДРУУЛГА: Э.Одбаярын ажлын байр руу халдаж, чулуу шидээд зугтсан асуудалд ХЭРЭГ ҮҮСГЭЭГҮЙ байгаа гэв

ТОДРУУЛГА: Э.Одбаярын ажлын байр руу халдаж, чулуу шидээд зугтсан асуудалд ХЭРЭГ ҮҮСГЭЭГҮЙ байгаа гэв

Өнгөрөгч тавдугаар сарын 25 /2022.05.25/-ны шөнийн 03:00 цагт нүүрээ далдалсан хоёр этгээд иргэн Э.Одбаярын ажлын байр руу халдаж, чулуу шидээд зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл бид иргэн Э.Одбаяраас тус хэрэг явдал хэрхэн шалгагдаж, ямар шатандаа яваа талаар тодруулахад тэрээр, “Хэрэг явдал гарсан даруйд 102 дугаарт дуудлага өгсөн. Ингээд эргүүлийн цагдаа бас дүүргийн бололтой цагдаагийн алба хаагчид, шинжээчдийн баг ирсэн.

Би тэдэнд тухайн үед болсон үйл явдлын бичлэгийг харуулсан. Тус бичлэгээс хоёр этгээд халдсан байна гэдгийг бүгд харсан.

Тухай үед надаас юу болсон талаар тайлбар авсан. Харин удалгүй хэд хоногийн дараа надаас мэдүүлэг авахаар нэг нөхөр ирсэн. Түүнд мэдүүлэг авах цаас, бал байгаагүй өөрийгөө танилцуулаад явсан. Орж ирээд бараг 3 минут л болсон байх. Түүнээс хойш холбоо бариагүй, надаас мэдүүлэг авъя гэж дуудаагүй. Хэрэг үүсгээгүй. Би хүлээгээд байж байгаа” гэсэн юм. Хамгийн ноцтой нь халдлага үйлдсэн тус этгээдүүд нь иргэн Э.Одбаярын эд хөрөнгө, амь насанд заналхийлсэн байж болзошгүй байхад хууль хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаагийн байгууллага тус асуудлыг шалгахгүй байж магадгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө