ВИДЕО: Монголд унасан АН-2 онгоцны ослын шалтгаан “даац хэтэрсэн” гэж гарсан уу

ВИДЕО: Монголд унасан АН-2 онгоцны ослын шалтгаан “даац хэтэрсэн” гэж гарсан уу

ОХУ, Монгол инженерүүдийн хамтран угсарсан гэх "АН-2" загварын жижиг оврын онгоц 2017 оны зургадугаар сарын 2 ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөөд тодорхой бус шалтгаанаар газарт унаж осолдсон хэрэг гарч байсан. Тухай ослоос хүний амь нас эрсдээгүй ч тус онгоцонд тухайн үеийн ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын Б, Ерөнхий зориулалтын нисэхийн газрын Э нарын хүмүүс байсан гэдэг.

Тухайн онгоцыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм. 

Тэгвэл тус онгоцны ослын шалтгаан тодорхой болсон бололтой. Учир нь иргэн Ц.Бат өөрийн твиттер хуудастаа “Энэ осол даац хэтрүүлэн, балансын хязгаарыг санаатайгаар зөрчсөнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан байсан. Гол буруутан нь энэ ус уугаад зогсож бгаа нөхөр. ИНЕГ-н захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал. Ийм этгээдүүдийн толгойг илээд байлгаад байдаг төр засаг байж болохгүй” гэжээ.

 




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ