Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай гэв

Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай гэв

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүний захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны заалтад өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсэг дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэд ажлын хэсгийн олонх гарын үсэг зурсныг Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцоллоо. Дүгнэлтээр Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачиллыг яаралтай өөрчлөх дагаж, мөрдөх журмын тухай хуулийг батлуулах юм байна.