Дампуурсан “Капитал” банкинд төрийн 31 байгууллага, 375 тэрбум төгрөгөө алдаад байна 

Дампуурсан “Капитал” банкинд төрийн 31 байгууллага, 375 тэрбум төгрөгөө алдаад байна 

УИХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсон Б.Ундармаагийн эзэмшлийн гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэр Монгол банкнаас энэ онд гарч, тус банк дампуурсан. 

Учир нь тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкын албадан татан буулгасан юм. 

Харин тус банкинд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн хохирлыг барагдуулах шийдвэр гарч, тус төлбөрийг Монголын ипотекийн корпораци бүрэн төлж дууссан гэдэг. Харин Алтжин компанийн Г.Алтан “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачдын нэр дээр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж нээснээр тус банкнаас хадгаламжаа бүрэн татсан гэлцдэг. 

Харин 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байсан иргэд, аж ахуй нэгжийн хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Хамгийн хачирхалтай нь тус банкинд төрийн 31 байгууллага, 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байгаад алджээ. Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл “манай байгууллага хохирчихлоо” гэж гомдол мэдүүлсэн нэг ч төрийн байгууллага байхгүй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Капитал банкинд алдагдсан төрийн 31 байгууллагын мөнгө бүгд тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааа жээ.

Тухайлбал, Тэтгэврийн даатгалын сан 104 тэрбум,  Эрүүл мэндийн даатгалын сан 132.8 тэрбум, Хөгжлийн банк 52 тэрбум, ЖДҮХС 47 тэрбум төгрөгөө алджээ.  Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургууль 4 тэрбум, МУБИС 2 тэрбум, Улаанбаатар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3,7 тэрбум төгрөгөө дампуурсан Капитал банкинд алдаад байгааа жээ. 

ДАМПУУРСАН КАПИТАЛ БАНКИНД НИЙТ 375 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ
АЛДСАН 31 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРС: 

Дампуурсан Капитал банкинд 375 тэрбум төгрөгөө алдсан төрийн байгууллагууд




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө