Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр\2022.09.20\нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 16-18 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.