Эрүүл мэндийн ажилтнуудад олгодог мөнгөн урамшууллын хэмжээг 20 хувьд хүргэлээ

Эрүүл мэндийн ажилтнуудад олгодог мөнгөн урамшууллын хэмжээг 20 хувьд хүргэлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэлээ.

Одоо эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

17 минутын өмнө