ЕБС-ийн сурагчдын дунд 40 сая төгрөгийн шагналын сантай "Өглөөний уншлага" уралдаан зарлагджээ

ЕБС-ийн сурагчдын дунд 40 сая төгрөгийн шагналын сантай "Өглөөний уншлага" уралдаан зарлагджээ

Өглөөний уншлага хөтөлбөрийн 40 сая төгрөгийн шагналын сантай уралдаан Монгол Улсын бүх Ерөнхий боловсролын сургуулиудад зарлагдлаа. 

Япон улсад 1988 онд ЕБС-ийн хоёр багш дээрх хөтөлбөрийг санаачлан эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь өглөө ердөө 10 минутыг л ном уншлагад зориулах байсан бөгөөд одоо япон улс даяар амжилттай хэрэгжсэн, нийгмийн суурь хүмүүжилд эерэг нөлөө үзүүлсэн гайхалтай хөтөлбөр болон үргэлжилсээр буй аж. Иймд  өглөөний уншлага хөтөлбөрийн хамт олон энэхүү төслийг Монголдоо уриалан эхлүүлжээ.
 
Уг хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд нээлтэй, албадлагын бус, улс төрөөс ангид явуулах зарчмыг баримтлах, өглөөний уншлагад хамрагдаж буй суралцагч нэг бүрийн хувьд “өөрөө унших зүйлээ сонгох, бүгдээрээ хамт унших, уншсан зүйлээрээ асуугдахгүй байх” гэсэн зарчимтай явагдах юм байна. 
 

Уралдаанд орох сурагчид долоо хоног бүр өглөөний уншлага хийсэн зураг, бичлэгээ (сургууль ангиа тодорхой бичих) дараах бүлгэмд оруулах юм. https://www.facebook.com/groups/1843174909313308