Хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 350 бог мал хорогджээ

Хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 350 бог мал хорогджээ

Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хараадай” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 350 бог мал хорогджээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11:10  цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Малчин А-ын 1500 бог мал цасан шуурганд уруудсанаас 1150 бог малыг эсэн мэнд олж, 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг тухайн малчин нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.