ФОТО: Цахирын хөндийд амьдардаг монгол малчдын талаар олон улсын хэвлэл онцолжээ

ФОТО: Цахирын хөндийд амьдардаг монгол малчдын талаар олон улсын хэвлэл онцолжээ

Цахирын хөндийд амьдардаг монгол малчин айл болон мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдлын тухай олон улсын хэвлэл онцолжээ. 

Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 800 км зайд Цахирын хөндийд амьдардаг малчин Отгонбаатарын гэр бүлийн талаар буюу Монгол малчдын ахуй амьдрал, хүйтэн өвөлд хэрхэн дасан зохицож амьдардаг буй талаар “Al Jazeera” онцлон нийтлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Уг нийтлэлд гарах Отгонбаатарын гэр бүл гурван хүүхдийн хамтаар жил бүрийн намарт Цахирын хөндийдөө адуу, сарлагаа өсгөн амьдардаг байна. Мөн тэрбээр өгсөн ярилцлагадаа “Бидэнд ногоон зун гэж байхаа больсон. Өнгөрсөн жилээс хур тунадас бага байна. Уул бүтэн жил цастай байлаа. Одоо жаахан хайлж л байна” хэмээжээ. 

Цахирын хөндийд өвөлдөө -50 хүрдэг. Өвөлдөө хүйтэн, зундаа ган гачигтай нь нутгийн иргэдийн тэсвэр тэвчээрийг шалгаж байгаа юм. Отгонбаатарын хүү Мягмар-Очир эцгийнхээ замналаар мал маллаж, олон мянган жилийн турш хадгалагдан үлдсэн өв соёлоо үргэлжлүүлэхийг хүсдэг хэдий ч цаг агаарын нөхцөл байдал амьдралд нь хүнд тусаж буйг дурдсан байна.

Түүнчлэн дээрх ярилцлагын үеэр Отгонбаатар "Монголын тал хээр нутагт гурван сая иргэний гуравны нэг нь байгаль орчинтойгоо нягт уялдаа бүхий нүүдэлчин соёлоо үргэлжлүүлж буй. Гэхдээ залуучууд ирээдүйгээ энэ хөндийдөө төсөөлөхөө больж, хотод ажил мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг болсон" гэдгийг онцолсон аж. 

ФОТО: