Хэнтий аймагт малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Хэнтий аймагт малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Өмнөдэлгэр суманд бүлэглэн мал хулгайлж байсан найман холбогдогчтой бүлэг этгээдүүдийг илрүүлж, 32 тооны бод малыг малчдад хүлээлгэж өгсөн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн болон Улаанбаатар хот, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумын харьяат найман хүн нийлж бүлэг үүсгэн 27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь мөрдөн шалгах явцад  илэрсэн байна. Тус этгээдүүд  эзэнгүй байгаа айлын мал болон замын хажуугаар бэлчээрлэж, хариулга маллагаагүй хээр олон хонож буй малыг ачин сум дамнуулан өөрийн болон бусад айлын малд ижилсүүлж, бөөгнүүлсэн эр малыг зах зээлд борлуулдаг байжээ. Малын хулгайчдын найман холбогдогчийн долоо нь урд нь ял эдэлж байсан аж.