Монгол Улсын чөлөөтийн шигшээ баг ОХУ-ын багийг 6:4-өөр яллаа

Монгол Улсын чөлөөтийн шигшээ баг ОХУ-ын багийг 6:4-өөр яллаа

Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Японы Нарита хотод эхэллээ. Монголын эмэгтэй шигшээ баг “В” хэсгийн эхний барилдаандаа ОХУ-ын эмэгтэй шигшээ багтай халз барилдаж 6:4-өөр хожсон байна. Монгол Улсын шигшээ багт ОУХМ Б.Чимгээ, Б.Болортуяа, А.Батцэцэг, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чухал ялалт байгуулж чаджээ. Улмаар Монголын шигшээ баг "В" хэсгийн сүүлийн барилдаанаа өнөөдөр 17 цагт 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хийнэ. Хэрэв ялбал алтан медалийн төлөө, харин хожигдвол хүрэл медалийн төлөө барилдах юм.

Монгол Улс - ОХУ 6:4

  • 50 кг: Буяндалайн Чимгээ - Дарья Лексина цэвэр ялсан
  • 53 кг: Нандинцэцэгийн Анударь - Милана Дадашева 1:10
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа - Ольга Хорошавцева 4:4
  • 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Марина Симонян 12:5
  • 59 кг: Баатаржавын Шоовдор - Любовь Овчарова 1:14
  • 62 кг: Энхбатын Гантуяа - Ульяна Тукуренова 8:2
  • 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Наталья Федосеева 3:7
  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Анастасия Братчикова 5:0
  • 72 кг: Энх-Амарын Даваанасан - Евгения Захарченко 2:1
  • 76 кг: Ганбатын Ариунжаргал - Екатерина Букина 0:10