Төрсөн охиноо долоон жил бэлгийн дарамтанд байлгасан этгээдийг шалгаж эхэлжээ

Төрсөн охиноо долоон жил бэлгийн дарамтанд байлгасан этгээдийг шалгаж эхэлжээ

Энэ сарын 2-ний нэгэн охин манай аав намайг удаа даа хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Тухайн охин өөрийн биеэр ирж өргөдөл өгсөн бөгөөд байнгын дарамтанд байлгадаг тухайгаа цагдаа нарт хэлсэн байна.

Тодруулбал, төрсөн аав нь 18 настай охиныгоо  М ийг 2013 оноос хойш дарамталж, айлган сүрдүүлэн бэлгийн дарамтанд байлгаж улмаар байнгын оролддог байжээ. Охин аавынхаа бусармаг үйлдийг нэгэн охин илчлэн цагдаагийн байгууллагад ийнхүү ханджээ.

Одоогийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхэлж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар эрэгтэй 44 настай Б нь өөрийн төрсөн охин болох 18 настай И-г хүчиндэх гэж бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байдлыг тогтоожээ.