ВИДЕО: "Air India" компанийн онгоцны ослоос амьд үлдсэн Британийн иргэний хөл дээрээ яваа бичлэг нийтлэгджээ

ВИДЕО: "Air India" компанийн онгоцны ослоос амьд үлдсэн Британийн иргэний хөл дээрээ яваа бичлэг нийтлэгджээ

Энэтхэгийн Ахмедабад хотод осолдсон Air India компанийн нислэгээс нэг зорчигч амьд үлдсэн талаар Энэтхэгийн эрх баригчид баталсан байна. Тодруулбал, Энэтхэгээс Лондонг чиглэн хөөрөөд удалгүй хүн ам шигүү суурьшсан бүсэд сүйрсэн 242 зорчигчтой Boeing 787-8 Dreamliner онгоцонд зорчиж явсан Британийн иргэн Вишваш Кумар Рамеш уг ослоос амьд үлдсэн байна. 

ВИДЕО: 

Тэрбээр 11А суудалд сууж явсан бөгөөд энэ мэдээллийг түүний гаргасан суудлын тасалбар баталжээ. В.К.Рамеш одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлжээ. Ахмедабад хотын цагдаагийн комиссар Г.С. Малик өмнө нь “амьд үлдсэн хүн байхгүй бололтой” гэж мэдээлж байсан ч өнөөдөр ANI агентлагт ярилцлага өгөхдөө, “Бид нэг зорчигчийг амьд гаргалаа. Тэр эмнэлэгт байгаа.” гэж мэдэгдсэн байна. 

Харин Вишваш Кумар Рамеш сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Онгоц хөөрснөөс хойш 30 секундын дараа онгоцноос чанга чимээ гарсан. Тэгээд шууд сүйрсэн. Бүх зүйл маш хурдан болсон" гэжээ. Мөн түүний ослын газраас хөл дээрээ гарч яваа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, түүнийг хүлээн авч буй аврагчид, түргэн тусламжийн бичлэгүүд мэдээллийн сувгуудаар дамжуулагджээ.

Эх сурвалж: BBC