Сураггүй алга болж, улмаар нас барсан байхад нь олсон 17 настай хүүгийн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй алга болж, улмаар нас барсан байхад нь олсон 17 настай хүүгийн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгаас алга болсон 17 настай хүүг алга болсноос нь хойш 10 хоногийн дараа нас барсан байхад нь олсон харамсалтай үйл явдал болсон билээ. 

Тодруулбал, "Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2025 оны зургаадугаар сарын 01-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б  нь 2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байхад нь олдсон байдаг. Тэгвэл хүүгийн амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж.