Ерөнхий сайд У.Хүрэлсүх В.Путинд бараалхана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх В.Путинд бараалхана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ  сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.  Тэрбээр өчигдөр Москва хотноо болсон  ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон билээ. 

Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхахаар өнөөдөр Москвагаас Сочиг зорилоо.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Оросын төрийн тэргүүнд бараалхах үеэр хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг мөн ОХУ-аас БНХАУ-руу тавих хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх  асуудлыг хөндөнө хэмээн албаны сурвалжууд мэдээлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сочигоос Санкт-Петербург хотыг зорино.