Чуулганаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

Чуулганаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.