“Монгол улсын хилээр осолд орсон автомашин оруулахгүй болно” гэжээ

“Монгол улсын хилээр осолд орсон автомашин оруулахгүй болно” гэжээ

Жил бүр манай улсад 40 мянга гаруй авто машин импортоор орж ирдэг тухай албан мэдээлэл бий. Харин тус авто машинууд ихэнх өмнө нь хэрэглэж байсан, осолд аваарт орж байсан тээврийн хэрэгсэл байдаг тухай мэдээлэл гардаг.

Харин худалдан авагч тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа өмнө нь хэн, ямар техникийн үзлэг, осол аваарт орж байсан зэрэг мэдээллийг мэдэх боломжгүй байгаа юм.

Тэгвэл ЗТХЯ-ны сайд Л.Энхамгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Удахгүй Авто тээврийн үндэсний төв дээр тухайн тээврийн хэрэгсэл хаана үйлдвэрлэгдсэн, өмнө нь осолд  орж байсан уу, хаанаас борлогдов зэргийг байршуулахаар Японы талтай ярьж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн түүх гарч ирнэ. Манайхан хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй угсарсан, эсвэл  өмнө нь  осолд  орсон  автомашиныг  зарж, борлуулдаг.  Ийм тээврийн хэрэгслүүдийг хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг ярьж байгаа” гэж мэдэгджээ.