Д.Гантулгад холбогдох хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчийн хэрэг Прокурорт шилжинэ

Д.Гантулгад холбогдох хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчийн хэрэг Прокурорт шилжинэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг хуулийн байгууллагаас шалгасан билээ.

Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “Иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм.

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ.