Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийн саналыг зургадугаар сарын 24-нд авна

Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийн саналыг зургадугаар сарын 24-нд авна

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-нд байхаар товлох саналаа УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтооно хэмээн заасан байна. Уг заалтыг үндэслэн дээрх саналыг хүргүүлсэн бөгөөд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв. Түүнчлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг аравдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдаад, дээрх хоёр сонгуулийг зохион байгуулахад зориулж улсын төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан гэлээ.