ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнайг томилжээ

ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнайг томилжээ

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ЗГХЭГ-ийн зүгээс нөхөн томилгоог өнөө хүртэл хийгээгүй байсан юм. 

Тэгвэл уг албан тушаалд Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан М.Баярмагнайг томилжээ. Тэрээр өмнө нь Эрчим хүчний яамны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад саяхан БОАЖЯ руу шилжээд байсан билээ.Нэгэн үес М.Баярмагнайг БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэлийн оронд томилохоор яригдаж байсан ч хувилбар нь өөрчлөгдсөн байна. Тэрээр сүүлийн 10 гаруй жил төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан боловсон хүчин юм.